Бусдад дүр эсгэж хайрлагдсанаас өөрийнхөөрөө байж үзэн ядагдсан нь дээр.
Юуг ч хийхийг хүссэн бай яг одоо л түүнийгээ хийж эхэл. Маргааш гээд хойшлуулаад л байвал хэзээ ч хийж чадахгүй.
Та өөрийгөө "чадна" гэж бодож байвал таны зөв, та чадна.
"Чадахгүй" гэж бодож байвал тэр ч бас таны зөв, та чадах байсан ч чадахгүй.
Өөрийг чинь магтаж, өрөөл бусдыг муулагчдыг бүү сонс.
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Огт юу ч мэдэхгүй байх нь тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч дор.
Өглөө бүр бид дахин шинээр мэндэлж байдаг. Тийм ч учраас өнөөдөр юу хийх вэ гэдэг нь хамгийн чухал юм.
Хаа хүрэхээ мэдэж байгаа хүнд дэлхий хүртэл өөрөө зам тавьж өгдөг.
Зовж шанална гэдэг бодит үйл хийхийн өмнөх сэрэл мөн.
Хэний зүрх олны төлөө цохилно, тэр үнэхээр агуу.
Хамгийн бат бөх нөхөрлөл нь зовлон бэрхшээл тохиолдсон үед л гагнагдсан байдаг.
Ертөнцөд ердөө хоёр төрлийн л хөгжим байдаг: Сайн эсвэл муу.
Бүтээлч хүн бусдыг ялан дийлэх мунхаг сэтгэлээр бус зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллээрээ хөглөгддөг юм.
Аливааг төгс сайн хийе гэвэл өөрөө л хийх хэрэгтэй
Оромдсоноос огт хийгээгүй нь дээр.
Уран сэтгэмж мэдлэгээс ч чухал.
Ярьж чаддагггүй хүн тушаал дэвшдэггүй.
Амжилттай хүн болох шийдвэрийг гаргасан тэр мөчөөс л хүмүүс амжилтанд хүрч эхэлдэг.
Баярлуулсан хүн дуугүй яв.
Баярласан хүн дурсаж яв.
Сайн засаглалын нууц нь захирагч нь захирагчийн ёсоор, зарц нь зарцын ёсоор, эцэг нь эцэг шиг, хүү нь хүү шиг байхад оршино.
Ганц сайхан инээмсэглэлийн цаана ямар их хүч нуугдаж байдгийг бид мэддэггүй.
Зарим цагт үгс үйлдлээс ч илүүгээр өвтгөдөг.
Муухан хамт олонтой байснаас ганцаараа ажилласан нь хамаагүй дээр!
Би хэтэрхий шургуу хөдөлмөрлөсөн. Гэхдээ над шиг хөдөлмөрлөсөн хэн ч миний хүрсэн бүхэнд хүрч чадна.
Өөрийн биеэр туулж үзээгүй цагт энэ хорвоогийн юмс бүхэн юу ч биш гэсэн үг.
Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү.
Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино.
Чалчаа хүн бол хэн болгоны уншиж болох ил захидал юм.
Таны айж байгаа АЙДАС ямар ч хүчгүй зүйл! Айснаараа харин тэрхүү айдсыг хүчтэй болгодог юм.
Мөнгө юу юм бэ? Өглөө босох, орой орондоо орох хоёрын хооронд л өөрийн дуртай юмаа хийж байвал тэр жинхэнэ жаргал бус уу.
Хувь хүн, Албан байгууллага, Мэдээ мэдээллийн, Сургуулийн, Аялал Жуулч...
ДэлгэрэнгүйБид таны бүтээгдэхүүн, үйлчилгээ, компаний реклам сурталчилгаа, дизайн...
ДэлгэрэнгүйСүүлийн үед мобайл төхөөрөмж /ухаалаг гар утас (iphone, android, black...
ДэлгэрэнгүйЭндээс манай компаний сүүлд хийж гүйцэтгэсэн төсөл болон сайтуудыг харж танилцаж болох ба бид хэрэглэгч таны хүсэл сонирхолд нийцүүлэн сүүлийн үеийн технологи ашиглан мэргэжлийн өндөр түвшинд үйлчилнэ. Мөн та бүхэн манайхаар үйлчлүүлсэн хэрэглэгчидтэй холбогдон манай үйлчилгээний талаар тэдний сэтгэл ханамж хэр байгаа талаар асууж болох юм.