Асуулт хариулт

Түгээмэл асуулт, хариулт

  • Вэб сайтыг ямар хугацаанд хийдэг вэ?

    Вэб сайтыг хийх хугацаа нь тухайн вэб сайтынхаа бүтэц, хэмжээ, зорилгоос шалтгаалан  харилцан адилгүй байдаг.
    Бидний ажиллагаа тухайн вэб сайт нь хэдэн хуудастай байх, вэб сайтаар дамжуулан хийгдэж байгаа бизнес үйлдэл, график дизайн нь хэр ажиллагаатай  зэргээс шалтгаалдаг.

    Дундажаар компанийн танилцуулга  сайтын хувьд ойролцоогоор 5-7 хоногийн дотор хийх боломжтой.
  • Вэб сайттай болохын тулд ямар материал бэлдэх вэ?

    Вэб сайттай болохын тулд юун түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхой болгох шаардлагатай. Энэ вэб сайтаараа дамжуулан ХЭНД, ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ, ХЭРХЭН ХҮРГЭЖ, ЯМАР ҮЙЛДЭЛ хийлгэх вэ гэдгээ сайтар тодорхойлох шаардлагатай.

    Вэб сайтын зорилгоо тодорхой болгосны дараа вэб сайтынхаа бүтцийг гаргах хэрэгтэй болно. Хэрэв анх удаа вэб сайт хийж байгаа, вэб сайтын бүтцээ хэрхэн гаргахаа мэдэхгүй бол бидэнд хандаарай.
    Бид вэб сайтын төлөвлөлтөөс эхлээд хөгжүүлэлт, арчилгаа хүртэл цогц үйлчилгээг үзүүлж байна.

    Дараа нь вэб сайтынхаа бүтэц дээр тулгуурлан хуудас тус бүр дээр тавих текст мэдээлэл, зурган мэдээлэл, видео мэдээлэл гэх мэт агуулгыг бэлдэх шаардлагатай болно.
    Интернетийг маш олон хүн үзэж ашиглаж байгаа болохоор аль болох өөрийн оригналь агуулгыг бэлдэх хэрэгтэй.  
    Ихэнх хүмүүс зураг, текст байхгүй учраас ижил төстэй вэб сайтаас хуулж тавих нь их байдаг.

    Энэ нь таны вэб сайтын үнэ цэнийг бууруулахаас гадна зохиогчийн эрхийн асуудал үүсгэх магадлалтай байдаг.
    ДАЗО ХХК нь ийм асуудлаас зайлсхийхийн бүх текст болон зурган мэдээллийг захиалагч талаар бэлдүүлдэг. Мөн үүнээс гадна вэб сайтынхаа домайн нэр болон вэб сайтаа байршуулах вэб серверийг бэлдэх хэрэгтэй.
  • Вэб сайт хийлгэсний дараа нэмэлт үйлчилгээ байгаа юу?

    Манай Компани нь вэб сайт хийж хүлээлгэн өгсөний дараа сар бүрийн тогтмол үйлчилгээг санал болгодог. Манай компанийн ихэнх хамтрагч байгууллагууд энэхүү үйлчилгээнд хамрагддаг. Харилцагч байгууллагийнхаа вэб сайтын найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, мэдээлэлийг шинэчлэх, хандалтын судалгаа хийх гэх мэт олон үйлчилгээг үзүүлдэг.
  • Вэб сайт хэдээр хийдэг вэ?

    Манай компани уруу утасдаад шууд л “Вэб сайт хэдээр хийдэг вэ?” гэсэн асуултыг маш ихээр тавьдаг. Вэб сайт хийлгэх гэж байгаа байгууллагын хувьд “Ямар компаниар вэб сайтаа хийлгэх вэ” гэдэг шийдвэр гаргахын тулд вэб сайт хийдэг компаниудаас үнийн санал гаргуулах шаардлагатай болдог болохоор ингэж асуудаг байх. Гэвч бид ийм асуултанд шууд хариу өгөх боломжгүй байдаг.

    Бид вэб сайт хийх үнэлгээг тухайн вэб сайтыг хийхэд зарцуулах ажлын хэмжээ (хүн/цаг гэдэг нэгж)-н дээр тулгуурлан гаргадаг.

    Вэб сайт хийхэд зарцуулах ажлын хэмжээ нь тухайн вэб сайтын бүтэц, төрөл, зорилго, агуулга, агуулгыг үзүүлэх хэлбэр, ашиглаж байгаа технологи гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй байдаг.
    Тийм учраас та вэб сайт хийлгэх үнийн санал авахыг хүсэж байгаа бол хийлгэх гэж байгаа вэб сайтынхаа бүтцийг ерөнхийд нь гаргасан байх шаардлагатай болно.

    Та анх удаа вэб сайт хийлгэх гээд вэб сайтынхаа бүтцийг ч гаргаж чадахгүй эсвэл вэб сайтын бүтцээ хэрхэн гаргах талаар ч мэдэхгүй байж болно. Бид танд вэб сайтын бүтэц төлөвлөлтөөс эхлээд вэб хөгжүүлэх нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгч хамтран ажиллах болно.
  • Вэб дизайныг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

    Вэб дизайн нь тухайн вэб сайт амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас ДАЗО ХХК ХХК нь вэб дизайнгаргахдаа маш их ач холбогдол өгч олон талаас нь нарийн тооцоолсон вэб дизайныг гаргадаг.

    Бид вэб дизайн гаргахдаа бусад компаниуд ажлаа хөнгөвчлөх үүднээс ихээр ашигладаг бэлэн загваруудыг огт ашигладаггүй. Бид зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан дизайныг гаргадаг. Дизайн гаргахдаа юун түрүүнд захиалагчийн зүгээс хүсэж байгаа өнгө, бүтэц зэргийг сайтар харилцан ярилцаж захиалагчийн хүсэлтийг аль болох тодорхой болгож түүн дээрээ тулгуурлан вэб дизайн гаргадаг.

    Захиалагч нь вэб дизайыг хүний нүдэнд харагдах /visual/ талаас нь харж захиалдаг. Бид үүн дээр нь тулгуурлан вэб сайтын хандалт, хэрэглээ гэх мэт хүчин зүйлийг тооцоолон дизайнаа гаргадаг. Вэб дизайн нь вэб сайтыг хэрэглэж байгаа хүний хүний хувьд ашиглахад хялбар, шаардалагатай мэдээлэлдээ төөрөгдөлгүй хүрэх мөн өнгө үзэмж сайтай байх ёстой  байдаг. ДАЗО ХХК нь захиалагчийг хүлээн зөвшөөрөх хүртэл нь вэб сайтын дизайнаа өөрчилж, захиалагчаар батлуулдаг.
  • Програмчлалын ямар хэл ашигладаг вэ?

    Ямар нэгэн прорам хангамжийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд хамгийн оновчтой програмчлалын хэл, технологийг зөвөөр ашигласан байх шаардлагатай байдаг. ДАЗО ХХК нь вэб сайт болон програм хангамжийг хурдан бөгөөд сааталгүй ажиллагаа, хамгаалалт зэргийг хангахын тулд хамгийн доорх програмчлалын хэлүүдийн хамгийн сүүлийн хувилбаруудыг тухайн төсөлд нь тохируулан ашигладаг.

    Програмчлалын хэлийн хувьд PHP, UI Framework, JAVA, Javsascript, Jquery, HTML5, CSS3 зэргийг тухайн төсөлд тохируулан ашиглаж байна. Өгөгдөлийн баазийн хувьд MySQL, ORACLE, MSSQLийг ашигладаг.