Ярьж чаддагггүй хүн тушаал дэвшдэггүй.
Зарим цагт үгс үйлдлээс ч илүүгээр өвтгөдөг.
Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино.
Утга зохиол, хөгжим, уран зураг сонирхох чадвараа алдана гэдэг аз жаргалаа алдсантай адил.
Сайн сайхныг бодох нь сайхан үр жимсийг өгдөгтэй адил муу муухай бодол нь тийм л үр жимсийг ургуулна.
Хаа хүрэхээ мэдэж байгаа хүнд дэлхий хүртэл өөрөө зам тавьж өгдөг.
Амжилтад хүрэхийг үнэхээр л хүсч байвал өөрийгөө хэзээ ч битгий хуур!
Хамгийн бат бөх нөхөрлөл нь зовлон бэрхшээл тохиолдсон үед л гагнагдсан байдаг.
Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог бол ухаантай хүн харин эсрэгээрээ хүмүүсийг ойлгож мэдэхгүй байгаадаа харамсдаг.
Сайн засаглалын нууц нь захирагч нь захирагчийн ёсоор, зарц нь зарцын ёсоор, эцэг нь эцэг шиг, хүү нь хүү шиг байхад оршино.
Та өөрийгөө "чадна" гэж бодож байвал таны зөв, та чадна.
"Чадахгүй" гэж бодож байвал тэр ч бас таны зөв, та чадах байсан ч чадахгүй.
Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм.
Өөрийг чинь магтаж, өрөөл бусдыг муулагчдыг бүү сонс.
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Чамайг хэр их тэнэг алхам хийж ухаангүй загнана тэр хэрээр чинь амьдрал хатуу байдаг гэдгийг сана!
Олонх хүнд таалагдсан л бол, нийгмийн ямар ч үзэл санаа тэнэглэл байж таарна.
Шунан тачаадахгүйгээр агуу ихийг бүтээж байсан түүх үгүй.
Уран сэтгэмж мэдлэгээс ч чухал.
Хэрэв чи ядуу төрсөн бол энэ чиний буруу биш. Харин чи ядуу үхвэл энэ л чиний буруу.
Амьдралд чи хэн ч байж болох ч гагцхүү зөв хүн л байх хэрэгтэй.
Бусдад дүр эсгэж хайрлагдсанаас өөрийнхөөрөө байж үзэн ядагдсан нь дээр.
Зоригтойгоор нүүр тулсан үед бэрхшээл алга болдог. Энэ бол миний амьдралын ухаан.
Аливааг төгс сайн хийе гэвэл өөрөө л хийх хэрэгтэй
Юуг ч хийхийг хүссэн бай яг одоо л түүнийгээ хийж эхэл. Маргааш гээд хойшлуулаад л байвал хэзээ ч хийж чадахгүй.
Чалчаа хүн бол хэн болгоны уншиж болох ил захидал юм.
Хүн олон юмгүйгээр байж чадах ч гагцхүү бусад хүнгүйгээр байх аргагүй.
Муухан хамт олонтой байснаас ганцаараа ажилласан нь хамаагүй дээр!
Бурхан ч сэтгэлээс гардаг
Буг ч сэтгэлээс бүтдэг.
Чи л үүнийг хийж чадна гэдэгтээ итгэхгүй бол чамд түүнийг хийх ямар ч боломж байхгүй.
Баярлуулсан хүн дуугүй яв.
Баярласан хүн дурсаж яв.
Хувь хүн, Албан байгууллага, Мэдээ мэдээллийн, Сургуулийн, Аялал Жуулч...
ДэлгэрэнгүйБид таны бүтээгдэхүүн, үйлчилгээ, компаний реклам сурталчилгаа, дизайн...
ДэлгэрэнгүйСүүлийн үед мобайл төхөөрөмж /ухаалаг гар утас (iphone, android, black...
ДэлгэрэнгүйЭндээс манай компаний сүүлд хийж гүйцэтгэсэн төсөл болон сайтуудыг харж танилцаж болох ба бид хэрэглэгч таны хүсэл сонирхолд нийцүүлэн сүүлийн үеийн технологи ашиглан мэргэжлийн өндөр түвшинд үйлчилнэ. Мөн та бүхэн манайхаар үйлчлүүлсэн хэрэглэгчидтэй холбогдон манай үйлчилгээний талаар тэдний сэтгэл ханамж хэр байгаа талаар асууж болох юм.