Ада Лавэлэйс /Ada Lovelace/ бол компьютерийн анхны эмэгтэй. Тэртээ 1815 оны 12 дугаар сарын 10-нд түүнийг энэ ертөнцөд мэндлэх үед эрчүүд эмэгтэйчүүдийг зөвхөн хүүхэд гаргах л үүрэгтэй гэж үздэг байжээ. (Тэр Английн Лондонд төрсөн) Тэр 27 настай байхдаа Чарлез Бабэйжийн /Charles Babbage/ зохион бүтээж байсан төхөөрөмжийг судлан тоо бодоод зогсохгүй өөр олон үйлдэл хийх боломжтойг гаргаж иржээ.  Энэ бол Ада-ийн 17-той үеийн зураг.

Бабэйж өөрөө ч үүн дээр толгойгоо гашилтал бодож байсан бөгөөд Адаг тэрээр тооны шидэт дагина хэмээн нэрлэдэг байж. Компьютерийн анхны програм зохиогч эмэгтэй маань энэхүү хэцүү боловсролыг эзэмшээд зогсохгүй математик ба инженерчлэлийг тэр үедээ л гарын хуруунд багтах хэдхэн хүн ойлгодог байсны нэг байв. Ингээд Ада, Бабэйжийн төхөөрөмжид тааруулан алгоритмыг нь бичсэн. Тэр бол мэдээж компьютерийн хамгийн анхны програмд тооцогдоно. Гэхдээ Бабэйжийн бүтээл тухайн үедээ үнэлэгдэж, хүмүүс түүнийг ойлгож, бусдын талархлыг хүлээж чадсан бол Ада түүхэн бэлэг тэмдэг болох байлаа. Түүний төхөөрөмжийг Ада л амь оруулсан гэлтэй. Гэлээ ч Адаг өнөөдөр мэдээллийн технологийн салбарынхан түүхэнд домог болон үлдсэн эмэгтэй хэмээн үздэг.

1953 онд түүнийг нас барснаас 100 жилийн дараа Бабэйж-ийн аналитик төхөөрөмж дээрх Ада-ийн тэмдэглэлийг дахин хэвлэжээ. Тэр төхөөрөмж компьютерийн эртний энгийн нэг загвар болох нь, харин  Ада-ийн тэмдэглэл компьютерийн тайлбар бичиг буюу програм хангамжийн эртний сурвалж болох нь тогтоогдсон.

1980 оны 12 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Батлан хамгаалах яамныхан компьютерийн програмчлалын хэлний баримт бичгийг баталж түүний нэрээр Ada хэмээн нэрлэсэн байдаг. Ада 1852 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 37 нас хүрэх үедээ таалал төгсчээ.