Бидний тухай

Танилцуулга

Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.

Асар хурдацтай хөгжиж буй энэ салбарт ДАЗО ХХК 2006 оноос “Оюун ухаан бол хөгжлийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр” гэсэн эрхэм зорилгоор билиг оюунаа хурцлан хөгжүүлэхийн хамт, бүтээлчээр сэтгэх урлагт шамдан суралцаж салбарын хөгжил, ололт амжилтыг нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр ашигтай нэвтрүүлэх, нарийвчилсан судалгаа хийж үндэстний бүтээгдэхүүн, үндэстний технологийг бүтээн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа аливаа бизнесийн асуудлыг шийдэх, хамгийн үнэ цэнэтэй цаг хугацааг хэмнэж, зардал бууруулах програм хангамжуудыг хөгжүүлэн хамтран ажиллагч түншүүддээ чанартай, өндөр хариуцлагатай үйлчилгээ, сэтгэл ханамжтай байлгаж өөрсдийгөө шинэ технологи, шинэ бүтээлүүдийн судалгаагаар цэнэглэн өмнөх төвшингөөс илүү хөгжүүлэн салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулсаар байна.  

АЛСЫН ХАРАА (VISION)

  • “Мэдээлэл технологийн салбарт үндэстнийхээ төлөөлөл болж дэлхийд үнэлэгдсэн компани байна”

ЭРХЭМ ЗОРИЛГО (MISSION)

  • “Цаг хугацааг хэмнэж, биет зардлыг бууруулах, байгальд ээлтэй мэдээллийн технологийг дээд зэрэглэлийн гүйцэтгэлтэй хэрэглээнд нэвтрүүлнэ ”

ҮНЭТ ЗҮЙЛС (VALUES)

ДАЗО ХХК-ийн эрхэмлэх үнэт зүйлс бол удаан хугацааны турш тогтвортой, өсөлттэй оршин байдаг итгэл үнэмшил юм.

  • Монгол улсын мэдээлэл технологийн салбарт шилдэг, манлайлагч байгууллага гэсэн нэр төр

  • Доуэлл ХХК-д ажиллаж буй нийт ажилтан тэдний хийж гүйцэтгэсэн хамгийн зөв шийдэл, төгс гүйцэтгэл, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий туршлага, шилдэг үйлчилгээ

  • Харилцагч: Монгол улсын мэдээлэл технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж буй биднийг дэмжигч, хамтрагч эрхэм харилцагчдынхаа хамтын ажиллагааг улам батжуулж урт хугацаанд хамтран ажиллана

  • Хэрэглэгч: Хэрэглэгчдэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ тэднийг сонсож эргэх холбоотой байх нь бидний  эрхэм үүрэг гэж үздэг.

УРИА ҮГ (SLOGAN)

  • Хязгааргүйд тэмүүлнэ