Зовж шанална гэдэг бодит үйл хийхийн өмнөх сэрэл мөн.
Бусдын нууцыг алдана гэдэг урвалт. Харин өөрийнхийгөө задална гэдэг мунхаглал.
Юуг ч хийхийг хүссэн бай яг одоо л түүнийгээ хийж эхэл. Маргааш гээд хойшлуулаад л байвал хэзээ ч хийж чадахгүй.
Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсронгуй болгохын тулд бидэнд өгсөн бэлэг.
Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино.
Бүтээлч хүн бусдыг ялан дийлэх мунхаг сэтгэлээр бус зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллээрээ хөглөгддөг юм.
Агуу том модыг ургуулахад өчүүхэн жижиг үр л хангалттай
Агуу том модыг үхүүлэхэд өчүүхэн жижиг өт л хангалттай
Надад шударгаар “Үгүй” гэж хэлсэн хүн бүрт би талархаад баршгүй юм. Тэдний ачаар энэ бүхнийг би “өөрөө” хийчихлээ шүү дээ.
Хүн олон юмгүйгээр байж чадах ч гагцхүү бусад хүнгүйгээр байх аргагүй.
Уран бүтээлчдийн цор хүсэл нь хүний сэтгэлийн харанхуй бүхэнд гэрлийг түгээхэд оршино.
Чиний чадаагүйг бусад нь хийж чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах л учиртай.
Огт юу ч мэдэхгүй байх нь тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч дор.
Таны айж байгаа АЙДАС ямар ч хүчгүй зүйл! Айснаараа харин тэрхүү айдсыг хүчтэй болгодог юм.
Чалчаа хүн бол хэн болгоны уншиж болох ил захидал юм.
Оромдсоноос огт хийгээгүй нь дээр.
Амжилтад хүрсэн хүмүүс бол гайхамшигтай энгийн хүмүүс юм.
Тэд бусдаас илүү ухаантай, авъяастай биш ч өмнөө тулгарсан саад бэрхшээлүүдэд хэзээ ч бууж өгдөггүй, маш үнэнч, туйлын хөдөлмөрч хүмүүс байдаг.
Амжилтад хүрэхийг үнэхээр л хүсч байвал өөрийгөө хэзээ ч битгий хуур!
Бусдын гаргасан зам харгуйгаар битгий яв. Оронд нь ямар ч замгүй газраар явж бай.
Бусдад дүр эсгэж хайрлагдсанаас өөрийнхөөрөө байж үзэн ядагдсан нь дээр.
Амжилт үйлдэл хоёр салшгүй холбоотой. Тиймээс амжилттай яваа хүмүүс үргэлжийн хөдөлгөөнд байж байдаг. Тэд алдаа гаргадаг боловч хэзээ ч бууж өгдөггүй юм.
Ялагдал нь ялалтын эсрэг үг биш. Харин ялалтын нэг хэсэг юм.
Өөрийн биеэр туулж үзээгүй цагт энэ хорвоогийн юмс бүхэн юу ч биш гэсэн үг.
Амжилт, мөнгө хоёр хүнийг өөрчилдөггүй юм. Эд бол ердөө л бидэнд байх ёстой амьдралын нэг хэсэг шүү дээ.
Хамгийн бат бөх нөхөрлөл нь зовлон бэрхшээл тохиолдсон үед л гагнагдсан байдаг.
Утга зохиол, хөгжим, уран зураг сонирхох чадвараа алдана гэдэг аз жаргалаа алдсантай адил.
Мөнгө юу юм бэ? Өглөө босох, орой орондоо орох хоёрын хооронд л өөрийн дуртай юмаа хийж байвал тэр жинхэнэ жаргал бус уу.
Та өөрийгөө "чадна" гэж бодож байвал таны зөв, та чадна.
"Чадахгүй" гэж бодож байвал тэр ч бас таны зөв, та чадах байсан ч чадахгүй.
Зоригтойгоор нүүр тулсан үед бэрхшээл алга болдог. Энэ бол миний амьдралын ухаан.
Өглөө бүр бид дахин шинээр мэндэлж байдаг. Тийм ч учраас өнөөдөр юу хийх вэ гэдэг нь хамгийн чухал юм.
Хүн мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиосолдог.
Дараа нь эрүүл мэндээ олж авахын тулд бүх мөнгөө золиосолдог.
Хувь хүн, Албан байгууллага, Мэдээ мэдээллийн, Сургуулийн, Аялал Жуулч...
ДэлгэрэнгүйБид таны бүтээгдэхүүн, үйлчилгээ, компаний реклам сурталчилгаа, дизайн...
ДэлгэрэнгүйСүүлийн үед мобайл төхөөрөмж /ухаалаг гар утас (iphone, android, black...
ДэлгэрэнгүйЭндээс манай компаний сүүлд хийж гүйцэтгэсэн төсөл болон сайтуудыг харж танилцаж болох ба бид хэрэглэгч таны хүсэл сонирхолд нийцүүлэн сүүлийн үеийн технологи ашиглан мэргэжлийн өндөр түвшинд үйлчилнэ. Мөн та бүхэн манайхаар үйлчлүүлсэн хэрэглэгчидтэй холбогдон манай үйлчилгээний талаар тэдний сэтгэл ханамж хэр байгаа талаар асууж болох юм.